Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-01-11

Өнгөрсөн 7 хоногт Завханы Отгонд -37 градус хүрч хүйтэрсэн байна

2020 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 11 дүгээр сарын 23-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-14.3 цас орсноос 17-нд Говь-Алтай, Баянхонгорын аймгийн ихэнх нутгаар, 18-нд Сүхбаатарын ихэнх нутаг, Дорноговийн зүүн хэсгээр 8.0-14.3 мм орлоо. Үүнээс нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Сүхбаатарын Эрдэнэцагаанд 14.3 мм, Дорноговийн Замын-Үүдэд 10.8 мм цас орсон байна. 

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Завхан, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх нутаг, Баян-Өлгийн баруун, Увс, Ховд, Говь-Алтайн зүүн, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Дундговь, Өмнөговь, Дорнодын зарим газраар 1-14.0 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Баянхонгорын Байдраг, Галуутад 14 см, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 13 см, Говь-Алтайн Эрдэнэ, Сүхбаатарын Асгатад 10 см, бусад хэсгээр 1-9 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаахан хугацааны сүүлчээр хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -18...-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14...-18 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутийн өмнөд хэсгээр -5....-10 градус, бусад нутгаар -10...-14 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар 10-18 градусаар хүйтэрч, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -28...-37 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -25...-28 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -14....-18 градус, бусад нутгаар -18...-25 градус байв. Хамгийн хүйтэн нь 21-ний шөнө  Завханы Отгонд -37 градус хүрч хүйтэрсэн байна.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17-нд нутгийн өмнөд хэсгээр, 18-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-16 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн долоо хоногийн 17-18-нд 1.0-2.4 мм цас орлоо. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 18-нд зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч зөөлөн цасан шуурга шуурсан байна. Хугацааны сүүлчээр хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-29 градус, бусад хэсгээр -18...-21 градус, өдөртөө -10...-14 градус  байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/01/18

20 цаг

-14 6
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2021/01/18

-10 14
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store